2013-11-05
Рэнди Уитмэнийг торгуулалаа
 Визардсын дасгалжуулагчийг 20000 доллараар торголоо
Вашингтон Визардс багийн дасгалжуулагч Рэнди Уитмэнийг тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр лигийн зүгээс 20000 доллараар торголоо.
Уитмэн орон нутгийн цагаар баасан гаригт 109-102-ийн харьцаатай Филадельфичуудад хожигдсоны дараа тоглолтын талаар ярилцаж байх үеэрээ маргалдсан юм.
Тэрээр багийнхаа тоглогчдын хамгаалалтанд сэтгэл дундуур байсан бөгөөд үүнээсээ болж биеэ барьж чадаагүй юм. Түүний сэтгэгдлээс хүргэвэл ”Та нар тоглолтоо хүндлэх ёстой. Та нарын өрсөлдөгч. ... Та нарын ойлгох хэрэгтэй зүйл бол ‘үгүй ээ, бид зүгээр байна.’ Бид нар зүгээр биш байна. Бид 2-0-ээр хожигдож байна. Бид зүгээр биш байна.” гэжээ.
Визардс одоогийн байдлаар 0-3 гэсэн үзүүлэлттэй байгаа юм. “Шидтэнгүүд” орон нутгийн цагаар Лхага гаригт мөн л 76-уудын эсрэг тоголно.
Эх сурвалж: sportbox.mn
Бичсэн: purveelike | цаг: 10:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax