5. Жимми Батлэр
Нас: 24
Өнгөрсөн улирлын үзүүлэлт: 8.6 оноо, 4 самбар, 1.4 ашигтай дамжуулалт, 1 таслалт, 0.4 хаалт
2013 оны улирлын өмнөх тоглолтонд дундчилсан үзүүлэлт: 10.3 оноо, 5 самбар, 2.3 ашигтай дамжуулалт, 3 бөмбөг таслалт, 0.3 хаалт
Луол Дэнгийг эзгүйд өөрийгөө яаж сагс тоглодог гэдгээ харуулсан тоглогч. Плэй-оффт талбай дээр хамгийн олон минутыг амрахгүй өнгөрүүлсэн тоглогчдын тоонд энэ залуу орноо.
Энэ жил шидэлтээ сайжруулахыг эрмэлзэж байгаа. Учир нь урьдчилсан тоглолтуудад 39.1 хувьтай довтолж, алсын зайнааас хийсэн довтолгооны 14.3 хувь нь л амжилттай болсон.
Гэхдээ энэ бол ердөө 3 тоглолтыг л үр дүн гэдгийг бодолцох хэрэгтэй.
Дэррик Рөүз, Луол Дэнг, Кирк Хайнрик зэрэг тоглогчидгүй үед түүнийг довтолгоонд яаж тоглож байсныг санах нэгэн нь санаж байгаа байх. Зөвхөн довтолгоонд оноо авах гэхээсээ илүү тэрээр тухайн үед багаа удирдаж, найруулж байсан ганц тоглогч гэж хэлж болно. мөн түүний хамгаалалтыг мартаж болохгүй. Өнгөрсөн улирлын сүүлийн хагаст үзүүлсэн дунджаас дээгүүр түвшний тоглолт нь түүнийг 5 дугаар байранд оруулжээ.
4.Монта Эллис
Нас: 27
Өнгөрсөн улирлын үзүүлэлт: 19.2 оноо, 3.9 самбар, 6 дамжуулалт, 2.1 таслалт, 0.4 хаалт
2013 оны улирлын өмнөх тоглолтонд дундчилсан үзүүлэлт: 11 оноо, 2,7 самбар, 6.3 дамжуулалт, 1.8 бөмбөг таслалт, 0 хаалт
Тэгэхээр Монтаг мэдэхгүй NBA сонирхогч байхгүй байхаа. Нэгэн цагт өөрийгөө лигийн өнөө цаг үед тоглож байгаа шилдэг 3 тоглогчийн тоонд Леброн болон Кобитой хамт оруулж байсан тоглогч юм.
Энэ улирлалд түүнийг багагүй өөрчлөлт хүлээж байна. Монта өмнө нь Голден Стэйт, Миллуаки хотуудад дураараа тоглож дунд чөмгөөрөө жиргэж байсан гэхэд болно. Тэр довтолгооны тэргүүн сонголт нь байсан. Тэгвэл энэ жил Новицкид туслах үүрэгтэй болж солигдож байна.
Түүнийгээ ч муугүй гүйцэтнэж байгаа билээ. Тэрээр улирлын өмнөх тоглолтуудад 6.3 ашигтай дамжуулалтыг багийнхандаа өгч байгаа юм. Гэхдээ ердөө 25 минутын хугацаанд. Хэрвээ 30-аас дээш минутыг талбай дээр өнгөрөөвөл бараг 8-9 ашигтай дамжуулалт өгчих магадлалтай байна. Энэ бол сайн талууд.
Одоо харин муудсан үзүүлэлтүүдийг бичье. Оноо авалт, довтолгооны хувь. Монта 41.4 хувьтай довтолж байгаа бөгөөд 3-ын шидэлтийн хувь нь 30 хүрэхтэй үгүйтэй байгаа юм.
Түүний хувьд өөрийнхөө хэлж байснаар шилдэг тоглогчдын тоонд орохыг хүсвэл зөвхөн оноо авдаг ч биш, дамжуулдаг ч биш тоглогч болох хэрэгтэй. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ 2-ыг хослуулж тогловол тэр маргаан байхгүй шилдгүүдийн нэг мөн.
3. Дүэйн Вэйд
Нас: 31
Өнгөрсөн улирлын үзүүлэлт: 21.2 оноо, 5 самбар, 5.1 дамжуулалт, 1,9 таслалт, 0.8 хаалт
2013 оны улирлын өмнөх тоглолтонд дундчилсан үзүүлэлт: 15.7 оноо, 4.3 самбар, 4 дамжуулалт, 1.7 таслалт, 0 блок
Монголын фэнүүдийн дунд өнөө цаг үеийн хамгийн шилдэг гэдэгт Кобитой байнга харьцуулагдаж ирсэн тоглогч. Мэдээж өв тэгш тоглолттой сүдер од. Харин багийн менежерүүд Монголчуудаас арай өөрөөр харсан байна.
Тэрээр урьдчилсан тоглолтуудад 58.1 хувьтай довтолсон. Ямар нэгэн бэртэлгүй үедээ яаж тоглож болохыг харуулсан, харуулсаар байгаа тоглогч. Зөвхөн оноо аваад зогсохгүй хамгаалалт, самбар, дамжуулалт, найруулга гээд бүх зүйл дээр тэр бол байрлалдаа шилдгүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ хамгийн шилдэг байхад хангалтгүй байлаа. МВП авч байсан үеийнхээ тоглолтыг их гурвал нэгдсэнээр гаргахад хязгаарлагдмал болсон. Магадгүй ганцаараа байсан байрлалдаа бол хамгийн шилдэг нь байж болохоор байсан. Гэхдээ хувийн амжилтаас илүү багийн амжилтаа боддог тоглогч учраас түүнд энэ жагсаалтын хэдэд жагсах нь төдийлэн чухал биш болов уу. Тэр аварга цолыг багаараа авахад л анхаарч байгаа байлгүй дээ.
2. Жэймс Харден
Нас: 24
Өнгөрсөн улирлын үзүүлэлт: 25.9 оноо, 4.9 самбар, 5.8 дамжуулалт, 1.8 таслалт, 0.5 хаалт
2013 оны улирлын өмнөх тоглолтонд дундчилсан үзүүлэлт: 20.6 оноо, 3 самбар, 3.2 дамжуулалт, 1.4 таслалт, 0.2 хаалт
Сахалтай нэгэн энэ жагсаалтын 2 дугаар байранд оржээ. Магадгүй та гайхаж байгаа байх нийтлэлийн өмнөх дугаарт Кобиг нэг байр ухарсан гэчихээд одоог болтол гарсангүй гэж. Уг нь менежерүүдийн санал асуулгаар тэр энэ байранд байх ёстой байсан. Харин bleacherreport-ын нийтлэлч маань менежэрүүдээс өөр бодолтой байгаа бололтой. Менежерүүд уг санал асуулгад уг нь 3-р байранд Стифен Карри, Кэвин Дурант, Пол жорж нарыг оруулсан байсан юм. Гэвч менежерүүд маань байрлал дээрээ будилсан бололтой. Тус 3 тоглогч нь шиддэг хамгаалагч нар биш юм. Пол Жорж маргаантай хэдий ч түүний тоглолт жижиг довтлогчийн байранд иоүү ойрхон юм. Ийм маргаантай санал асуулга болж өнгөрсөн учраас тус нийтлэлч маань өөрийнхөөрөө жагсаалтыг гаргажээ. Түүний жагсаалтад Жэймс Харден 2т орсон байна. “ Би туслагчийн дүрээр биш лигийн хамгийн сайн хамгаалагч болохын тулд орой болгон хичээж өөрийгөө шилдэг нь гэдгийг харуулахыг эрмэлзэж байна. Би хамгаалалтаас эхлээд, боломжийг үүсгэх, таслах зэргээр өөрийгөө дайчилах хэрэгтэй байна.” гэж Жэймс Харден өөрөө хэлжээ.
Түүнийг довтолгоонд ямар сайн гэдгийг бүгд мэднэ. Харин түүний хамгаалалт бол арай өөр зүйл. Хамгаалалт нь түүнийг 2т жагсаасан бололтой.
1. Коби Брайнт
Нас: 35
Өнгөрсөн улирлын үзүүлэлт: 27.3 оноо, 5.6 самбар, 6 дамжуулалт, 1.4 таслалт, 0.3 хаалт
2013 оны улирлын өмнөх тоглолтонд дундчилсан үзүүлэлт: ороцоогүй
Магадгүй энэ жил түүний хувьд хүндхэн жил болох байх. Тэр бэртлээсээ эргэн ирэхээр эрмэлзэж байгаа. Лэйкерс энэ жил магадгүй “пуужингууд”-ын доор бичигдэх байх. Гэхдээ л тэр бол лигийн хамгийн олон төрлийн тоглолттой шиддэг хамгаалагч. Энэ зүйл дээр их олон зүйлийг хэлж болно. Ер нь Коби бол Коби шүү дээ. Тэр хэдийнээ өөрийгөө бусдаар дуртай ч дургүй ч хүлээн зөвшөөрүүлж чадсан тоглогч. Тиймээс нийтлэлчийн жагсаалтад тэр нэгдүгээр байранд оржээ. Уншигчид үүнд дор бүрнээ л өөрийн гэсэн бодолтой байгаа байх. Харин хүн болгон өөрийн бодолтой. Түүнд чинь хэн ч нөлөөлж чадахгүй. Гагцхүү хүн өөрийн бодлоо 100% бусдад тулгах ёсгүй гэдгийг л анхаарах хэрэгтэй. Учир нь тэр хүн та биш шүү дээ.